Ёс зүйн
тухай ойлголт нь анх эртний Грекийн “ЭТОС” /хүмүүсийн зан заншил тэдгээрийн мөн чанарын илэрхийлэл/ гэдэг үгнээс гаралтай. Ёс суртахуун бол аливаа нэг
үзэгдэл үйл явдалд өөрийн үнэлгээ дүгнэлт өгч, тэр чадварынхаа түвшингээр
өөртөө авч хэрэглэх дагаж мөрдөх боломжийг хүмүүст бий болгож байдаг маш өргөн
хүрээтэй ойлголт юм. Энэ нь хүн өөрийгөө зөв үнэлэх сайн талаа бэхжүүлэх
дутагдалаа засах нэр төрөө үнэнч шударгаар хамгаалахад чухал ач холбогдолтой. Зорилго
бол хүний ажил амьдралд урагшлах чухал арга хэрэгсэл болж өмнөө тавьсан
зорилгоо туйлбартай хэрэгжүүлэхийн төлөө хатуужил тэвчээртэй хандаж, үйл
хэргийнхээ алдрын оргилд хүрэх замыг хүн заавал туулах ёстойг харуулдаг. Энэ
бол хүний ёс суртахууны хэвлэгдээгүй хуулийн хэм хэмжээ юм. Ингээд ёс
суртахууны хэм хэмжээнээс хэрэгтэйгээ авч хэрэггүй зуршлаас бага багаар
ангижрая.
Эерэг сөрөг
1.
Энгийн
даруу ба ихэмсэг сагсуу зан төлөв
Хүний энгийн зан бол хүмүсийг нас хүйс, арьс өнгө, албан
тушаал, мэргэжил боловсрол, баян хоосон угсаа гарал үүслээр нь
ялгаварлахгүйгээр адил тэгш харилцах зан төлөв юм. Гагцхүү энэ ёсыг суртал
болгож даган мөрдөж өөрийгөө төлөвшүүлэх нь хүний эрхэм бөгөөд харилцааны өндөр
соёл билээ. Бидний өвөг дээдэс ахмад үеийнхэн үр хүхэд хойч үеийхэндээ биеэ
даруухан авч явах, аливаа зүйлд энгийн зөв хандахыг ямагт чухалчлан ирсэн
сайхан уламжлалтай билээ.
Эгэл хүмүүний амьдрал
Энгийн мэт санагдавч
Эрин цагийн хөгжилд
Эрч нэмэх түлхүүр
“Ихэмсэг сагсуу зан төлөв” хүн өөрийн ажлын амжилт ололтондоо бардамнаж, түүнийгээ
хэт довойлгон магтах нь эцэстээ ихэмсэг сагсуу биеэ тоосон байдалд хүргэнэ.
Өөрөөр хэлбэл энэ зан төлөв нь өрөөлийг хэт доогуурт үзэж өөрийгөө бусдаас
дээгүүр тавьж гайхуулах гэсэн хүний хүсэл эрмэлзлэлээс үүсдэг. Биеэ тоосон
ихэмсэг хүн өөрийхөө тухай хүнээр магтуулахыг эрмэлзэж, хүмүүсийн анхаарлын
төвд байж сайшаал магтаалыг горилж байдаг.
2.
Эелдэг
эвсэг ба хэдэр хэрцгий зан төлөв
Хүмүүсийн ёс суртахууны харилцааны хэвийн үндсэн нөхцлийг
эелдэг эвсэг зан төлөв бүрдүүлж өгдөг бөгөөд энэ хүн бүхэнд зайлшгүй хэрэгтэй
эзэмшвэл зохих эрдэм ухааны нэг юм. Эелдэг эвсэг зан төлөвтэй хүн ямарч үед
өөрийгөө болон өрөөлийг хүнд байдалд оруулдаггүй харин ч хэцүү хатуу байдлаас
аварч, орчин тойрондоо баяр баясал авчирдаг. Энэ зан төлөв нь ухаалаг чанар
өгөөмөр сэтгэлтэй шууд холбогдох бөгөөд хүмүүс өөр хоорондоо зохицож эе эвийг
хичээнгүйлэн уужим ухаан урсгал дөлгөөн зүй зохистой харьцааг эрхэмлэн
чухалчилсан байдлын илэрхийлэл юм.
“Хэдэр
хэрцгий зан төлөв” хэдэр
хэрцгий зан араншинтай хүмүүс тогтворгүй муухай ааштай уур хилэн ихтэй байх
учир бусад нь байнга болгоомжилж зай барьж явах болно. Үүгээрээ тэд өөрсдийгөө
ганцаардмал идэвхигүй амьдралд хүргэж аз жаргалтай байдлыг мэдрэх сэтгэлгээгүй
болно.
3. Хашир
хянамгай ба хөнгөн хийсвэр зан төлөв
Хашир хянамгай байх нь аливаа үйлдэл үйл ажиллагаанд
алдаа эндэгдэл бага гаргаж эвгүй байдалд орохоос сэргийлж хүмүүсийг тав тухтай
сайхан амьдарахад нь тусална. Ер нь хүний хашир хянамгай зан төлөв бол үйл
хэргийн үнэн бодитой байдлыг зохицуулж аливаа болзошгүй сөрөг явдлаас сэргийлж
ноён нуруу алдахгүй байх чанар юм.
Үүний эсрэг зан чанар бол хүний хөнгөн хийсвэр төлөв
байдлаар илэрхийлэгдэх бөгөөд энэ нь тухайн хүнд халгаатай эсрэг үзэл бодол
зорилготой хэн нэгэнд ашигтай нөхцөл байдлыг бүрдүүлж өгнө.
4. Хүн
хатуужил тэвчээртэй ба туйлбаргүй шантрамхай зан төлөв
Хатуужил
тэвчээр хоёрыг хүний зан чанарын харилцан шүтэлцээ бүхий үндсэн шинж гэж ойлгож
болно. Хатуужилтай хүн тэвчээртэй байж
тэвчээрээрээ хатуужлаа жолоодож өөрийн бие хэл сэтгэлийн шаналлыг даван туулж
чаддаг байна. Хатуужил тэвчээр нь өөрөө аяндаа хүнд төлөвшдөггүй харин хүний
асар их хөдөлмөрийн үр дүнд бүрэлдэж тогтоно. Аливаа хүнд хатуужил тэвчээртэй
чанар бүрэлдэн тогтоогүйгээс ажлыг хагас дутуу оромдох, үр дүнгүй байдалд хүрэх
нь амьдралд элбэг тохиолдоно.
Туйлбаргүй шантрамтхай хүн буцах нь амархан нэг ажлыг эхэлж хаяад үр дүнд
хүргэлгүй нөгөөг хийх зэргээр бүтээл багатайгаар цагийг дэмий өнгөрүүлж байдаг.
Туйлбаргүй байдал нь хүний бодит амьдралд зөрүүд зангийн хэлбэрээр илэрч бусдын
санал зөвлөгөөг хүлээж авалгүй зөвхөн өөрийн бодлоор муйхарлаж зүтгэх эрэмлзлэл
болон харагддаг. Ийм зөрүүд хүн хэзээ ч амжилтанд хүрэлгүй эцэст өөрийгөө
зовоодог байна.
5. Үнэнч
шулуун ба хуурамч хувирамтгай зан
хүн төрөлхтний
эрт дээр үеэс эрхэмлэн дээдэлж ирсэн ёсны нэг шилдэг чанар бол үнэнч шудрага
зан юм. Хүн ер нь өндөр ухамсар өөдрөг ашиг сонирхолоор үнэнэч шулуун зан
төлөвийг эрхэмлэн зорьсон хэрэг зорилгоо бүтээдэг ёстой. Ийм хүмүүс дайчин
чадалтай зориг самбаатай сэтгэлийн тэнхээтэй байдаг.
“Хуурамч хувирамтгай зан”үнэнийг нуун дарагдуулдаг явуургүй зангийн илрэл бол
худал хуурамч заль мэх юм. Энэ зан нь хүнийг гутааж бусдад итгэл алдуулж
хүндэтгэл хүлээх үнэ цэнэгүй болгож эцэст нь сэтгэл санааны дарамтанд оруулдаг.
6. нийтэч
нийлэмжтэй ба нийцгүй зожиг зан төлөв
хүмүүст хамт
олонч хүмүүжлийг төлөвшүүлэхэд нийтэч нийлэмжтэй зан төлөв чухал үүрэгтэй.
Өөрөөр хэлбэл нийтэч нийлэмжтэй зан нь муу зан ааш муу явдлыг арилгахад тусалж
бие биедээ итгэх итгэлийг илэрхийлэл болдог.
“нийцгүй зожиг зан төлөв” энэ чанарын сөрөг илрэл нь нийцгүй зожиг хувиа бодсон
шинжээр илэрнэ. Ийм зан төлөвтэй хүн найз нөхдөөсөө итгэл алдарч ганцаардах
аюулд хүрнэ.
7. Хичээнгүй
нямбай ба салан задгай зан төлөв
Хичээнгүй
нямбай хүн өөрийн хийх ажлыг нарийн төлөвлөж цагаа хайрлан хэмнэж аливаа зүйлд
эмх цэгцтэй зохион байгуулалтайгаар оролцож
ажил амьдралдаа ханддаг билээ. Ийм хүн хувийн соёлоороо байнга бусдыгаа
хошуучилж үлгэр дуурайлал болдог.
“Салан задгай зан төлөв” харин салан задгай хүн нь аливаа ажил хөдөлмөрт хойрго
хандаж хуурамч чанаргүй зүйл хийж нүгэлийн нүдийг гурилаар хуурдаг. Ийм хүний
амьдрал өөдрөг байж чадахгүй бөгөөд эцсийн дүндээ хүн хүнд гологдсон арчаагүй
нэгэн болдог.
8. Ичиж
зовох ба ичгүүр хэнэггүй зан төлөв
Ичиж эмээх
сэтгэлийн болоод оюун санааны мэдрэмжтэй байх нь хүний ёс суртахууны нандин
чанарын нэг юм.
Харин бусдын өмнө
өөрийнхөө гэм бурууг зөв зүйтэй гэж өмгөөлж хамгаалдаг буруугаа хүлээх
чадваргүй хүн бол ичгүүр сонжуургүй нэгэн юм.
Дээр өгүүлсэн ёс суртахууны хэм хэмжээний эерэг болоод сөрөг чанарууд нь
бүхэлдээ ёс зүйн сайн муу/нүгэл буян гэж ойлгож болно/-ийн илэрхийлэгдэх утга болно. Ер нь сайн муу гэсэн хоёр
үнэлэмж нь аливаа хүний амьдралд зэрэгцэн байдаг бөгөөд эдгээр нь бие биенээ
бататгахын зэрэгцээ бас үгүйсгэн хоорондоо нягт холбоотойгоор оршин тогтнож
байдаг. Та эдгээрийг ажил амьдралдаа хэрэгжүүлэн явбаас нэг алхам урд байж
чадна.
Зах зээлийн харилцаа нь тогтсон аж үйлдвэр өндөр хөгжсөн орны иргэд цаг
хугацааг хэрхэн үнэлж сурах түүнийг удирдах ухаанд бага наснаасаа эхэлж
суралцсан байдаг. Цаг хугацаанд захирагдах биш харин цаг хугацааг захирч сурах
шаардлага хүний зайлшгүй хэрэгцээ гэж үздэг. Ажил хэрэгч байж чадвал цаг
хугацааг захирч чадна. Ажил хэрэгч байхын тулд хувийн зохион байгуулалт сайн
байх шаардлагатай.
Өөрийгөө хэрхэн удирдах вэ?
Ажлынхаа дэс дарааллыг буруу тогтоосноос ач холбогдол багатай ажлыг бусдад/тухайн хүнд ач холбогдолтой/ шилжүүлээгүй, өдрийн цагийг нарийн хувиараар
зохицуулаагүй болон чухал биш ажилд цаг их зарцуулснаас ажлын ачаалал цагийн
дарамтаа дийлэхгүйгээсээ болж бухимдаж эхэлдэг. Иймээс өөриийгөө удирдах ажлыг
зөв зохион байгуулалтаас эхлэх хэрэгтэй. Олонхи удирдах ажилтнууд зорилгоосоо
илүү үйл ажиллагаатай зууралддаг энд маш их хэмжээний үр ашиггүй цагийг алддаг.
Жишээ нь:
-
Юм
болгоныг зөв хийх үүүний оронд зөв юмыг л
хийх
-
Асуудал
бүрийг шийдвэрлэх хувилбар
гаргах
-
Арга
хэрэгслээ хэмнэх зөв
аргаар хийх
-
Үүргээ
заавал гүйцэтгэх үр
дүнд хүрэх
-
Зардлаа
хэмнэх ашгаа
өсгөх
Тэгвэл хувийн зохион байгуулалтаа сайжруулснаар
ü
Аливаа
ажилд бага цаг зарцуулна
ü
Ажлын
зохион байгуулалтаа сайжруулана
ü
Үр
дүнд хүрнэ
ü
Дарамт
багатай байна
ü
Ажилдаа
сэтгэл хангалуун байна
ü
Идэвхи
сайжрана
ü
Алдаа
бага гаргана
ü
Эцэст
нь хамгийн том давуу тал нь цагийг удирдаж сурна.
Зорилго нь идэвхитэй үйл ажиллагаанд уриалан дууддаг.
Хэрвээ та “Би өнөөдөр ямар нэгэн юм хийх л байх даа” гэсэн хандлагатай ажилруугаа явдаг бол нэн
даруй БОЛЬ. Харин үүний оронд өөртөө тодорхой зорилго тавиад “Би өнөөдөр
зорилгынхоо төлөө ажиллах болно” гэсэн зарчмаар ажиллаарай.
Ингээд
доорхи зөвлөмжүүдийг танд санал болгож байна.
1. Төлөвлөлт
төлөвлөгөөг заавал бичгээр хийнэ.
Хүний толгойд байгаа санаа амархан мартагдаж, төлөвлөгөөг өөрчилөхөд хүргэдэг.
Харин үүнийг бичгээр хийсэнээр ой санамж чөлөөлөгдөнө. Мөн сэтгэл зүйн хувьд
өөрийгөө дайчилахад хүргэх бөгөөд зорилгод чиглэсэн төлөвлөгөөг хатуу мөрдөж
чаддаг болно. Ингэж өдөр бүрийн төлөвлөгөө үр дүнгээ хянадаг болсноор ажил
орхигдохгүй.
2. Дараагийн
өдөр хийх ажлуудаа төлөвлөн тэмдэглэж, ажлын зэрэглэл тогтооно.
3. Ажил
бүрт зарцуулах хугацааг тооцож тэмдэглэсний эцэст нийт дүнг олно. Хэрвээ ингэж
цагийн хязгаар тогтоож чадвал цаг алдалтаас өөрийгөө сэргийлж чадна.
4. Гэнэтийн
үйл явдалд цаг нөөцлөх хэрэгтэй
Өдрийн төлөвлөгөөгөө 60:40 зарчмаар гарга. Нийт цагийн
60-с илүүгүй хувийг заавал төлөвлөх хэрэгтэй. Үлдсэн 40%-г гэнэтийн ажилд
нөөцлө.
65% үр ашиг
|
20%
|
15%
|
Маш чухал
|
Харьцангуй чухал
|
чухалбиш
|
15% цаг зарцуулалт
|
20%
|
65%
|
Жишээ нь маш чухал ажил нь цаг зарцуулалтын бага хувийг
эзэлж байгаа боловч бодит үр ашиг нь их байдгийг хүмүүс төдийлөн анзаардаггүй. Удирдах
ажилтны хувьд цагийн дарамтаас гарах хамгийн чухал арга бол шилжүүлэлтийн арга
юм.
Ач
холбогдол багатай ажлыг бусдад шилжүүлж аль болох бусдаар гүйцэтгүүлэх нь танд
ашигтай.
Шилжүүлж
болох ажил:



Шилжүүлж болохгүй ажил
Ø Зорилго тогтоох болон хянах ажил
Ø Ажилтнуудыг удирдах, идэвхижүүлэх ажил
Ø Эрсдэлтэй ажил
Ø Нууц ажил
Өдрийн төгөсгөлд “би өнөөдөр юу хийв” гэж өөрөөсөө
асууж сур???
No comments:
Post a Comment